“УЛААНБААТАР-МАРАФОН-2018” ЦОМЫГ АЯЛУУЛЖ БАЙНА

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэвшилд сурах биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг өргөжүүлэх, нийслэл хотоо олон улсын түвшинд сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг татах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2018” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар 2 сарын хугацаатай аялуулж байна. 

1

Нийслэлийн Аялал жуулчлалын газар тус цомыг хүлээн авч,   “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээний захирамж, удирдамж, заавар журмыг албан хаагчиддаа танилцуулж хамт олноороо марафонд нэгдэх уриалгад нэгдлээ. Шилжин явах цомыг НАЖГ-ын спорт хамтлагийн ахлагч Д.Жавхлан өнөөдөр Гэр хорооллын дэд бүтцийн газарт хүлээлгэн өгөв.

2

 

“УЛААНБААТАР-МАРАФОН-2018” ЦОМЫГ АЯЛУУЛЖ БАЙНА Reviewed by on . Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал х Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал х Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top