Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 2018 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 03 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд иргэд олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл өгөх, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор ЦУОШГ-т зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжид эрх зүй, стандартын зөвлөмжийг өгч, гарын авлага танилцуулгыг тараан, иргэдэд аялал жуулчлал, эвент арга хэмжээний календар, Улаанбаатар хотын газрын зураг, сэтгүүлийг тараан, явган аяллын маршрутын талаар мэдээлэл өгч ажиллав.

3