Архивын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд  “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг Даргын 2013 оны ”Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх тухай” А/452 дугаар захирамж, 2015 оны А/177 дугаар захирамжаар батлагдсан “Архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт хийх ажлын нийтлэг журам”-ын дагуу байгууллагын архивт хадгалагдаж буй захирамжлалын баримтыг цахимжуулан, агуулга болон хавсралтуудын бүрдэлд нягтлан шалгалт хийж, байгууллагынхаа зархирамжлалын баримтаар төрийн архивт иж бүрэн цахим нөхөн бүрдүүлэлт хийж дуусган, Төрийн архивын 2016.12.14-ний өдрийн ББНШАЗК-ын хурлаар цахим баримтын бүртгэлээ батлуулсан нийслэлийн Аялал жуулчлалын газарт БАТЛАМЖ гардууллаа.20161221Төрийн архивын нэгдсэн мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийсэн тус байгууллагын мэдээллийн сангаас төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, дүүргүүдийн архивын нэг цэгээр дамжуулан лавлагаа мэдээлэл олгох тул архивын үнэт цаасан баримтыг ашиглалтаас чөлөөлж, байгууллага, салбарын хэмжээнд баримт мэдээллийг шуурхай дамжуулах, солилцох, иргэд, байгууллагуудад архивын лавлагаа мэдээллийг түргэн шуурхай олгох боломжийг бүрдүүлэх  ажилд онцгой хувь нэмэр оруулан, дэмжин ажилласанд талархаад цаашид цахим мэдээллийн үнэн бодит байдал, захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж, хамтран ажиллах ажилд нь амжилт хүслээ.

Urgumjlul 001