Тус газраас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус газраас “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын замын тохижилтын ажлын нээлтийг хийлээ. Нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Тохижилтын ажлын хүрээнд нийт 3,6 км явган аяллын замыг олон улсын стандартын дагуу хийсэн бөгөөд хүндэтгэлийн хаалга 1 ширхэг, сүүдрэвч том 4 ширхэг,  сүүдрэвч жижиг 2 ширхэг, сандал 15 ширхэг, хашлага 3 ширхэг, гүүр 2 ширхэг, тус ууланд амьдардаг ховордсон ан амьтдын тайлбар мэдээлэл бүхий мэдээллийн самбар 10 ширхэг, Богдхан уулын савдаг Хангарьдын баримал 1 ширхэгийг тус тус хийж гүйцэтгэсэн.

Тус газраас тохижилтын ажлын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гэрээгээр хариуцуулан өгч байгаа бөгөөд гэрээний дагуу 2020 он хүртэл хариуцан ажиллах юм.
IMG_6949 IMG_6683 IMG_6700 IMG_6701 IMG_6703 IMG_6719 IMG_6763 IMG_6752 IMG_6747 IMG_6740 IMG_6738 IMG_6736 IMG_6764 IMG_6772 IMG_6937 IMG_6939 IMG_6965 IMG_6909 IMG_6971 IMG_7013 IMG_7027 IMG_7032 IMG_7096