1c6764cdf0a9423e3cb07bffaeb7a72coriginal

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор энэхүү арга хэмжээг есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна.


Урлагийн нийслэл Улаанбаатар уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний гол зорилго нь олон нийтэд урлагийн боловсрол олгоход чиглэж байгаа юм.

Ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын Урчуудын Эвлэл, “Profile agency” тус тус ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпараци оролцож байна.

“Улаанбаатар Арт Фейр-2015” дүрслэх урлагийн үзэсгэлэнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй урлагийн галерей, үзэсгэлэнгийн танхимууд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид оролцож өөрсдийн шилдэг бүтээлүүдээ олон нийтэд танилцуулах юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн ангийн оюутнууд дүрслэх урлагийн тухай цуврал сургалтыг  нийт 35 сургуульд зохион байгуулна. Мөн Олон улсын тэмцээнээс гранпри хүртсэл зургаан уран бүтээлчийн бүтээлүүдийг нийслэлийн томоохон мэдээллийн самбаруудад 25-30 ны өдрүүдэд хэвлэн тавьж олны хүртээл болгох юм.

Монголын Урчуудын эвлэлийн хорооны Арт галерей, Монголын Уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавих юм.


ХӨТӨЛБӨР

Хэзээ? Хаана? Юу?
2015.09.25
Баасан гариг
Арти коур галерей Монголын Зургийн Нийгэмлэгийн уран бүтээлчдийн “Монголын өв соёл” үзэсгэлэнгийн нээлт
Маршал арт галерей “UB ART FAIR-2015” Монголын Урчуудын Эвлэлийн залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт
Ерөнхий Боловсролын Сургуулиуд
Нийт 17 сургууль
“Дүрслэх урлагийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх сургалтууд
2015.09.26 Бямба гариг Сувд арт галерей “UB ART FAIR-2015” залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт
2015.09.27 Ням гариг Улсын Драмын Эрдмийн Театрын талбай “Урчуудын өдөр” уран бүтээлийн чөлөөт өдөрлөг
2015.09.28  Даваа гариг Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей Дүрслэх урлагийн боловсрол олгох лекцүүд: -12:00-13:00     “Алтан хальс” холбооны ТУЗ-ийн дарга, кино найруулагч Ш.Ихбаяр “Дүрслэх урлаг ба кино”
-14:00-15:00  МУЭ-н шагналт, урлаг судлаач, доктор О.Сосор
“Уран зургийн орчин үеийн чиг            хандлага”
-16:00-17:00  Урлаг судлаач, доктор Ц.Эрдэнэцог “Дүрслэх урлаг-Өнөөдөр”
Монголын Уран Зургийн Галерей Дүрслэх урлагийн боловсрол олгох лекцүүд: -13:00-14:00   Хөх нар төвийн уран бүтээлч С.Ганзүг “Үйл хөдлөлийн урлаг”
-16:00-17:00  Ё.Далх-Очир Хөх нар төвийн тэргүүн, куратор “Контемпорари урлаг”
2015.09.28  Даваа гариг Занабазарын  Нэрэмжит Дүрслэх
Урлагийн Музей
Дүрслэх урлагийн боловсрол олгох лекц: -12:00-13:00, 16:00-17:00  ДУМ-н аргазүйн зөвлөлийн дарга, эрдэм шинжилгээний ажилтан, археологич, магистр Х.Цэрэнбямба “Өндөр гэгээн Занабазарын урлагт мөнхөрсөн 5 дүр”
Ерөнхий Боловсролын Сургуулиуд
Нийт 18 сургууль
ЕБС-ийн сурагчдад “Дүрслэх урлагийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх сургалтууд
2015.09.29 Мягмар гариг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны
А байр
“Нээлттэй урлан” өдөрлөг
2015.09.25-30 Улаанбаатар хотын сурталчилгааны самбарууд Олон улсын шагналт шилдэг 5 бүтээлийн танилцуулга
-Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей
-Уран зургийн галерей
-Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
-Улаанбаатар Хотын Музей
-Цагаан Дариум Арт галерей
-976 галерей
-Bluemoon арт галерей
-Лилиум галерей
-Сувд арт галерей
-Бест арт галерей
-Арти коур галерей
-Маршал арт галерей
-Ку арт галерей
Уран бүтээлийн үзэсгэлэнгүүд
-“Тэнгэр” залуу уран бүтээлчдийн урлан
-“Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” контемпорари арт урлан
Уран бүтээлчдийн урлангаар зочлох нээлттэй өдрүүд

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн Аялал жуулчлалын газар.