Зорин очих газар

Улаанбаатар хот дахь музей

  1. Чингис хаан музей

Чингис хаан үндэсний музей нь орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн стандарт шаардлага, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан, 100 гаруй боловсон хүчинтэй, нийт 6 давхар үзэсгэлэнгийн танхимтай, хурлын заал, тусгай үзэсгэлэнгийн танхим, хүндэтгэлийн өргөө, номын сантай. Тус музей чингис хаанаас өмнөх цаг үеийн эртний төрт улсууд, монголын эзэнт гүрний үе, их хааны угсааныхны үе гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Монголын төрт улсын түүхийг бүрэн харуулсан, нийт үзмэрийн 90 гаруй хувь нь эх оргинал үзмэр, ar, vr зэрэг технологийн шийдлийг ашигласан музей юм.

Цагийн хуваарь

Зун: 09.00-20.00 /тасалбарын касс 19 цагт хаана/

Өвөл: 09.00-17.00 / тасалбарын касс 16 цагт хаана/

Тасалбарын үнэ

Хүүхэд- үнэгүй /0-16 нас/

Ахлах ангийн сурагч -15.000 /17-18 нас/

Оюутан- 15.000 / баклавр/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн- 15.000 /үнэмлэхтэй/

Ахмад настан- 15.000 / эр:65 эм:55 /

Том хүн-30.000

Гадаад иргэн- 30.000

Гадаад хүүхэд-15.000

Хаяг байршил

Чингис хаан үндэсний музей, 15160 улаанбаатар хот, чингэлтэй дүүрэг, 4-р хороо, ж.самбуугийн гудамж,

Холбогдох утас: 70212222

2. Улаанбаатар хотын музей

Улаанбаатар хотын музей нь 1956 оноос үйл ажиллагаагаа явуулж, одоогоор 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Музейн зай талбайн хүрэлцээгүйгээс үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг танхимд дэлгэж, үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд юм. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг.

Цагийн хуваарь

Ажлын өдрүүдэд:  09:00 – 18:00

Амралтын өдрүүдэд: 10:00-17:00

Тасалбарын үнэ

Том хүн – 3000₮

Гадаад иргэн – 3000₮

Оюутан – 1500₮

Хүүхэд (0-16 нас)  – Үнэгүй

Хаяг байршил

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,15 хороо, 13 хороолол, Энх тайвaны өргөн-37, Ulaanbaatar, Mongolia, 13373

Холбогдох утас011 456799

Цахим хаяг:   Ubmuseum1956@gmail.com

3. Монголын үндэсний музей

Монголын Үндэсний Түүхийн Музей нь Улаанбаатар хотод байрладаг. 1924 оноос үйл ажиллаагаа явуулж эхэлсэн, сан хөмрөг нь нэн эртний үеэс  өнөөг хүртэлх монголчуудын түүх, өв соёлын холбогдолтой 56000 орчим үзмэрээс бүрддэг, үндсэн есөн танхимтай.

Цагийн хуваарь

Өвлийн цагийн хуваарь:  09:00-18:00

Тасалбар түгээгүүр:         09:00-16:30

Ням гаригт амарна

Зуны цагийн хуваарь:     09.00 – 18.00

Тасалбар түгээгүүр:        09:00 – 17:00

Тасалбарын үнэ

Том хүн 20000₮

Гадаад иргэн 20000₮

Оюутан 10000₮

Хаяг байршил

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар- 14201

Холбогдох утас: 70110911, 70110913

Цахим хаяг: nmm@nationalmuseum.mn

4. Г.К. ЖУКОВЫН ДУРСГАЛЫН МУЗЕЙ

ЗХУ-ын 4 удаагийн баатар БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалд зориулсан дурсгалын музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачлагаар Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны 08-р сарын 19-ний өдөр анх нээсэн юм.

Уг музейг Г.К.Жуков нь гэр бүлийн хамтаар 1939 оны 09-р сараас 1940 оны 05-р сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулсан түүхтэй билээ. БХЯ-ны харъяа биеэ даасан улсын чанартай музей байсан ба 1990 онд Монгол Цэргийн Музейн харъяалалд шилжүүлсэн.

Харъяа музейд гарамгай жанжин Г.К. Жуковын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, үйл амьдралыг харуулсан түүхэн гэрэл зураг, баримт материалыг дэглэн үзүүлсэн.

Цагийн хуваарь

Даваа-Ням: 09:00 – 17:30 цаг

Мягмар гаригт амарна.

Тасалбарын үнэ

Хүүхэд- үнэгүй /0-16 нас/

Оюутан- 4.000  / баклавр/

Том хүн-6.000 /гадаад,дотоод/

Хаяг байршил

Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд байрладаг.

Холбогдох утас: 70112844

5. Монгол цэргийн музей

     Монгол цэргийн музей нь 9600 гаруй цуглуулгатай.байнгын үзүүллэгийн 4-н танхим, гадна талбайн зэвсэг, техникийн үзүүллэг, түр үзэсгэлэнгийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж, 1 жилд 20 мянга орчим үзэгч хүлээн авч монгол цэргийн түүхэн замналыг сурталчилан түгээн ажиллаж байна.

      Эдүгээ 800 кв.м талбайд 3000 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн ба “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн” гэсэн үзүүлэнгийн 2 танхимаас гадна “Маршал” гэсэн хүндэтгэлийн танхим ажиллуулдаг.

      Эртний түүхийн танхимд хуучин чулуун зэвсгийн дээд үеэс XX зууны эхэн үеийг хүртлэх дурсгал, НТӨ YIII-YII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, төрөл бүрийн сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслүүд, XIII зууны үед хамаарах чонын сийлбэр бүхий хотгор илд, 1372 оны хүрлээр цутгасан галт буу зэрэг ховор үнэт үзмэрүүд бий. 

      Орчин үеийн түүхийн Б танхимд Богд хаант Монгол улсын үеийн цэргийн түүхээс өнөө үеийг хүртэлх зэвсэгт хүчний шинэчлэл уламжлалыг харуулсан байдаг. Ардын армийн зэвсэглэлд хэрэглэж байсан буу зэвсэг, хувцас хэрэглэл, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны үеийн үйл явдлыг харуулсан түүхэн гэрэлт зургууд, түүхэн биет үзмэр, мөнхийн гавъяат баатруудын хөрөг, эд зүйлс, Монгол улсад генерал цол олгож эхэлсэн тухай, үе үеийн генералуудын хэрэглэж байсан эд зүйлийг дэлгэн үзүүлсэн байдаг.

Цагийн хуваарь

09.00-17.00

Мягмар гарагт дотоод ажилтай.

Тасалбарын үнэ

Хүүхэд- үнэгүй /0-16 нас/

Оюутан- 4.000 / баклавр/

Том хүн-10.000/гадаад,дотоод/

Хаяг байршил

Монгол улс, Улаанбаатар хот. Баянзүрх  дүүрэг, Жанжин Лхагвасүрэнгийн гудамж-2

Холбогдох утас: 70112844

6. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

 Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт, байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, урэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон

үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний уед хадгалагдан үлджээ.

Тэр бүхний дээж, сор нь болсон 20,000 гаруй үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд

дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Эдүгээ тус музей өөрийн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс (МЭӨ 40000 -100000 жил) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна.

Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь энэхүү музейд хадгалагдаж байдаг.

Цагийн хуваарь (Зун)

Да-Ба: 09:00 -18:00

Тасалбарын касс 17:00 хаана

Тасалбарын үнэ:

Том хүн – 15,000₮

Оюутан – 5,000₮

Хуухэд (16-18 нас) – 1,500₮

Фото зураг авах 45,000₮

Хаяг байршил:

Чингэлтэй дүүрэг, Жуулчдын гудамж,

Барилгачдын талбай

Холбогдох утас:

976-11-323986

7. Монголын Театрын Музей

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 259-р тогтоолоор Театрын музей байгуулахаар шийдвэрлэж, 1974 оноос Дүрслэх урлагийн музейн салбар болгон байгуулж, Дайчин Чин ван Ханддоржийн өргөөнд нээн ажиллуулахыг заасан үеэс Театрын музейн түүх эхэлдэг.

Театрын музей нь Монгол Улсын театрын урлаг (жүжиглэх)-ийн түүх, уламжлалт өв соёл, хөгжим, монгол киноны тухай сурвалжлан цуглуулах, хадгалан хамгаалах, бүртгэн судлах, түгээн дэлгэрүүлэх, дэлгэн үзүүлэх, үзэгчдийн хүртээл болгох улмаар тэдний театрын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан музей юм.

Цагийн хуваарь: Да-Ня 09:00-17:00

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө Б корпус, Монголын театрын музейн байр
Цахим шуудан: mgltheatre@gmail.com

Утас: 011 31 1320

8. Богд хааны ордон музей

1639-1924 он хүртэл 285 жилийн хооронд Монголд “Богд хаан” гэж нэрлэгдэх амьд бурхан үе улиран 8 хүн амьдарч байсан. Энэ музей бол хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордноос бүтнэ.  1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд
Утас: 342195, 70001926
Цагийн хуваарь:
     Өвөл:
 15/IX –15/IV хүртэл, 09:00 – 17:00  Мягмар, Лхагва гаригт амарна. 
     Зун: 15/IV – 15/IX хүртэл, Өдөр бүр  09:00 – 20:00

Вебсайт: https://bogdkhaanpalacemuseum.mn/

Тасалбарын үнэ /касс 18:00 цагт хаана/

Хүүхэд- үнэгүй /0-16 нас/

Оюутан- 5.000 /бакалавр/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн- үнэгүй /үнэмлэхтэй/

Ахмад настан- 8.000 /эр:65 эм:55 /

Том хүн-15.000

Гадаад иргэн- 15.000

Гадаад хүүхэд-15.000

Зураг авалт /мэрэгжлийн аппарат/- 30.000

Дүрс бичлэг /10 минут/ – 35.000

Цахим тасалбарыг Shoppy.mn, Ticket.mn сайтуудаас тус тус худалдан авах боломжтой.

9. Байгалийн түүхийн музей

Байгалийн түүхийн музей нь биологийн төрөл зүйлийн 13.000 ширхэг үзмэр, цуглуулгатай бөгөөд геологи, ургамал, шавж, далайн амьтад, загас, хоёр нутагтан мөлхөгчид, шувуу, хөхтөн амьтан, палеонтологийн олдвор болох 8 сан хөмрөгтэй. Музейн нэгдүгээр давхарт ертөнцийн үүсэл хөгжил (ертөнцийн үүсэл, нарны аймаг, нар сар дэлхий, дэлхийн гадаад, дотоод бүтэц); хоёрдугаар давхарт амьдралын үүсэл хөгжил (эрт төрмөлийн эрин, дунд төрмөлийн эрин, шинэ төрмөлийн эрин, хүний үүсэл хөгжил), газарзүй, геологи эрдэс баялаг; гуравдугаар давхарт биологийн төрөл зүйл (ургамал, шавж, сээр нуруугүйтэн, загас хоёр нутагтан, мөлхөгчид,  шувуу, хөхтөн)-ийн үзүүллэгийн танхим болон галерей, түр үзэсгэлэн, боловсролын танхимтай. VR, AR, виртуал тайлбар зэрэг орчин үеийн техник, технологийн дэвшлийг үзүүллэг дэглэлтэд ашиглаж байна. Музейн түр үзүүллэгийн талбайд цуглуулгын 40 хүртэлх хувийг байгалийн шинжлэх ухааны үндэслэлтэй, он цагийн дараалал бүхий үнэн зөв, бодит мэдлэг, мэдээлэл олгохоор системтэй дэглэн нийтэд үйлчилж байна. 

Хаяг: Тусгаар тогтнолын талбай-1, Улаанбаатар-15141.
Утас: 11323150, 70000171
Цагийн хуваарь:
     Өвөл:
 16/IX –14/V хүртэл, 09:00 – 18:00 Даваа гаригт амарна. 
     Зун: 15/V – 15/IX хүртэл, Өдөр бүр  09:00 – 18:00 цаг

Тасалбарын үнэ /касс 16:30 цагт хаана/

Хүүхэд- үнэгүй /0-16 нас/

Оюутан- 3.000 /бакалавр/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн- үнэгүй /үнэмлэхтэй/

Ахмад настан- үнэгүй /эр:65 эм:55 /

Том хүн-15.000

Гадаад иргэн- 15.000

Гадаад хүүхэд-15.000

Цахим тасалбарыг Shoppy.mn, Ticket.mn сайтуудаас тус тус худалдан авах боломжтой.

Веб сайт: www.nhm.gov.mn