“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ БИЕЛЭЛТ

 

2015.01.02

Арга хэмжээний дугаар Хэрэгжүүлэх арга хэмжээ Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжилт Нэмэлт тайлбар Хувь
 

 

 

 

1

 

 

 

 

1.30.4

Аялал жуулчлалын салбарт ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний соёлын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих бодлого баримтлана.  

 

 

 

2013-2016

Үзэсгэлэн, яармаг, сургалт зохион байгуулсан.

Аялал жуулчлалын салбарт ажлын байр нэмэгдүүлэх бодитой хийгдсэн ажил, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих бодлого боловсруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаар нэмэлт тайлбар ирүүлэх.

– “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармагийг 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран зохион байгуулав. Тур оператор, жуулчны бааз, зочид буудлууд оролцсон хөдөлмөрийн яармагийн үеэр ажил идэвхтэй хайгч 150 хүн ажлын байртай болов.

– 2014 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн иргэдэд “Аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” сургалтыг зохион байгуулав. Жуулчны бааз, амралтын газруудын хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутгийн тайлбарлагч, морь, тэмээн аяллын хөтөч зэрэг төлбөрт үйлчилгээ эрхлэх сонирхолтой 36 иргэн хамрагдаж, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдах эрх бүхий гэрчилгээг гардан авч үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2014 оны эхний 10 сарын байдлаар стандартын шаардлага хангасан 73 зочид буудал, 75 дэн буудал, 5 амралтын газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгов. Ингэснээр 1309 хүн ажлын байртай боллоо.

Хотын аяллын хөтөч-тайлбарлагч бэлтгэх цуврал сургалтыг 2014 оны 3-р сараас 6-р сарыг дуустал хугацаанд зохион байгуулж 175 иргэнийг шинэ ажлын байранд бэлтгэлээ.

– Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулсан. Хөтөлбөрт аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох чиглэлээр 22 асуудал тусгагдсан. Тухайлбал: 2.1.10-т “Улаанбаатар хотын аялал жуулчлалын томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулах чиглэлийг баримталж, тодорхой болзол хангасан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд төслөө хэрэгжүүлэхэд нь урамшуулал олгох, мөнгөн дэмжлэг үзүүлэх журам боловсруулж хэрэгжүүлэх”, 2.1.17-д “Орон нутгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэх явдлыг нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөрөнгө зээлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх замаар дэмжих” зэрэг заалтууд багтсан.

 

2

 

1.88.2

Гар урлал, өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжинэ.  

2013-2016

Гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр сургалт, үзэсгэлэн, уулзалт зохион байгуулсан. Гар урлал, өрхийн бичил үйлдвэрлэлийг бодитойгоор дэмжсэн ажлын талаар нэмэлт тайлбар ирүүлэх. – “Гар урлал ба борлуулалтын менежмент” сургалтыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж гар урлал бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг 27 иргэнийг хамруулав.

– 2014 оны 10-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын 4, 5 одтой дээд зэрэглэлийн зочид буудлуудын удирдлагатай уулзалт зохион байгуулж, дүрслэх урлагийн чиглэлээр бүтээл туурвидаг уран бүтээлчдийг дэмжиж хамтран ажиллахаар болов. Үүнд зураач, барималчдын эх бүтээлийг зочид буудлын тохижилтод ашиглаж зочин хүсвэл худалдан авах боломжтой байдлаар байрлуулж байх, уран бүтээлчдийн үзэсгэлэнг төлбөр, түрээсгүйгээр жилийн турш гаргаж байх зэрэг болно.

– Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах зорилготой “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэнг 2014 оны 4 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулж, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдэд үзэсгэлэнгийн талбай үнэ төлбөргүй олгов.

– Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.3.3-т “Гандангийн дэнжийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн болон бэлэг дурсгалын дэлгүүр, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгож хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны бүсийн дүрмийг боловсруулах, “Гандан” аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх”, 2.4.7-д “Монгол ахуй, гэр хэлбэрийн буудал, үндэсний сор бүтээгдэхүүн болох ноос ноолуур, нэхий, арьс ширэн эдлэл, архи, байгалийн гаралтай органик хүнсний болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний ач тус, давуу талыг шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх”, 2.4.13-т “Улаанбаатар хотын онцлогтой бэлэг, дурсгалын зүйлсийн үйлдвэрлэлийг хөрөнгө, зээлийн бодлогоор дэмжин хөгжүүлэх”,2.5.7-д “Улаанбаатарт үйлдвэрлэв” нийслэл хотын нэрийн бүтээгдэхүүний чанар, сав, баглаа боодол, загвар дизайн, тайлбар танилцуулгыг сайжруулах сургалтуудыг тогтмол явуулж, бүтээгдэхүүнд тавигдах стандартыг боловсруулах”, 2.5.10-т “Чөлөөт уран бүтээлчид, урчуудын бүтээлийг газар дээрээс нь шууд худалдан авах боломж бүхий соёлын бүтээгдэхүүний ил худалдааг Жуулчны гудамжийн дагуу буюу Барилгачдын талбайд  тогтмол ажиллуулах” зэрэг асуудлыг тусгав.

Жич: Гар урлал, өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих зэрэг нь тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаггүй болно.

 

 

 

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                                   Э.БАТТУЛГА

 

 

 

ОГНОО…………………………………

 

 

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                               Б.АМАРЗАЯА

 

 

ОГНОО………………………………