Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 38 000 метрт Сансрын бөмбөлөг хөөргөнө

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлалаа. Монгол Улсын ирээдүй болсон мянга мянган хүүхдийн сансар огторгуйн талаарх чөлөөт сэтгэлгээг түгээн, тэдний шинжлэх ухаанч, бүтээлч байдлыг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь бадраахад уралдааны гол зорилго оршино.
Өргөн хүрээг хамран зохион байгуулагдаж буй энэхүү уралдааны шилдэг бүтээлийг Улаанбаатар хотын 380 жилийн ойгоор тусгай зориулалтын Сансрын бөмбөлгөөр 38.000 метрт хөөргөх юм. Тус сансрын бөмбөлөгт уралдааны шилдэг бүтээлээс гадна Улаанбаатар хотын сүлд Хангарьд, гэнэтийн байдлаар сонгогдсон 380 азтай иргэний нэр байх юм.
Сансрын бөмбөлөг хөөрөхдөө нийслэл хотын агаарын чанарын мэдээллийг цуглуулж хэмжилт хийх даалгаврыг давхар гүйцэтгэнэ. Сансрын бөмбөлгийг энэ чиглэлээр 2016 оноос хойш тасралтгүй амжилттай ажиллаж байгаа Монгол Коосэн Технологийн коллеж, Япон улсын ЧИБА-ийн технологийн их сургуулийн хамтарсан баг хөөргөх юм. Ингэснээр манай улс Төв талбайгаасаа сансрын бөмбөлөг хөөргөсөн дэлхийн хоёр дах улс болж, Нийслэл Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг Хангарьд хамгийн өндөрт хөөрөх болно.

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 38 000 метрт Сансрын бөмбөлөг хөөргөнө Reviewed by on . Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл санс Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “МАРСА” ТББ, НЗДТГ-тай хамтран Монгол Улсын ЕБС-ын дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл санс Rating: 0

scroll to top