“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээний хүрээнд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээний нэг баг 5 эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

_DSC2742

Олс таталтын тэмцээн нь 1900-1920 оны хооронд Зуны Олимпын наадмын багийн төрөлд багтаж байсан спорт бөгөөд 1900, 1904, 1908, 1912, 1920 онуудад нийт 5 удаа зохион байгуулагдаж байжээ. Хамгийн сүүлд 1920 онд Бельги Улсын Антверпен хотноо зохион байгуулагдсан тус тэмцээн Олимпын хөнгөн атлетикийн тэмцээний нэг төрөлд багтаж байсан юм. Олс таталтын тэмцээнийг 2020 оны Токиогийн Зуны XXXII Олимпын наадмын төрөлд шинээр оруулах саналыг оруулсан боловч багтаж чадаагүй байна.

Гэр бүлийн буухиа тэмцээн 11.00-13.00 цагийн хооронд, олс таталтын тэмцээнийг тухайн өдрүүдийн 13.00-16.00 цагийн хооронд явагдах бөгөөд тэмцээн тус бүрт эхний 1, 2, 3 байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар шагнана.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд улиран одож буй Гал тахиа жилээ үдэн гэр бүлийн хамт амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлээрэй.

snow 20182