Нийслэл хотын аялал жуулчлалын үйлчилгээний газрын менежерүүд БНСУ-д туршлага судлав.

Goyang study tour

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын менежмент, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудал, рестораны захирал, менежерүүдэд зориулсан сургалт, танин мэдэхүйн аяллыг 2013 оны 10-р сарын 16-19-ны өдрүүдэд БНСУ-ын Гояан хотод амжилттай  зохион байгуулав. Танилцах аяллын үеэр Азид тэргүүлэх зэргийн “Лотте“ зочид буудлын болон аялал жуулчлалын бусад төвүүдийн үйл ажиллагааны менежмент, үйлчилгээтэй дэлгэрэнгүй танилцав. Практик сургалтад бизнес эрхлэгчдээс гадна  Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд  хамрагдсан. Тус газраас цаашид бусад дүүргийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг хамруулсан сургалтыг зочлох үйлчилгээ өндөр хөгжсөн улс, хотуудад зохион байгуулахаар бэлтгэж байна.