Монгол Улсын Засгийн газраас2023-2025 оныгМонголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан, “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмж, харилцааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ТББ, “Эксперт хоспиталити” компанитай хамтран зочлох үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалтыг  2024 оны 05 сарын 06-09-ны өдрүүдэд “Холидэй Инн” зочид буудалд зохион байгуулж байна.

            Энэ хүрээнд БНСУ-ын Сэжун их сургуулийнПрофессор Kyu Sun Kang, Профессор Lee Mi-young нар Монгол улс, Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 орчим удирдах ажилтан болон үйлчилгээний ажилтанд сургалт хамрагдаж байна.

            Багш нарын тухайд тус салбарт ажилласан олон жилийн мэдлэг туршлагаараа дэлхийн олон орнуудад энэ төрлийн сургалт зохион байгуулж туршлагажсан доктор Профессорууд юм.

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, салбарын хөгжлийг эрчимжүүлж, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, чиглэгдсэн.хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэн, мэргэжилтэй, мэргэшсэн ажилтны тоо нэмэгдэх зэрэг үр дүнгүүд гарах юм.

Багш нарын танилцуулга:

БНСУ-ын СЭЖУН их сургуулийн Зочлох үйлчилгээний доктор багш, Профессор Kyu Sun Kang Ph.D  

  • “STAZ HOTEL“ зочид буудлын ерөнхий менежер
    • Сөүл хотын MD зочид буудлын гүйцэтгэх захирал
    • Хьюндай группийн хөрөнгө оруулалттай Bomun Lake аялал жуулчлалын комплекс дахь Hyundai зочид буудлын төслийн удирдагч
    • БНСУ-ын зочид буудлуудын удирдлага мэргэжлийн холбооны дэд дарга, Солонгосын аялал жуулчлал, ур чадварын төлөвлөлтийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

БНСУ-ын СЭЖУН их сургуулийн Зоогийн газрын үйлчилгээний доктор багш хатагтай Lee Mi-young Ph.D.

  • БНСУ-ын 500 гаран жилийн турш оршсон Жесон гүрний уламжлалт хоол ундны соёлын өв тээгч
    • Сэжун Их Сургуулийн хүндэт профессор
    • Солонгосын Fine dining “The Spoon restaurant” рестораныг үүсгэн байгуулан ажиллаж байна.