Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд БОАЖЯ-наас ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян, “Цэвэрхэн наадацгаая” аянуудыг амжилттай зохион байгуулаад байна.

  1. “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжин ажиллаж иргэдэд уриалга, санамж хүргүүлэн ажилласны үр дүнд 200 гаруй залуу сайн дураараа нэгдэж, 2018 онд 30 гаруй тонн хог цэвэрлэсэн.
  2. Энэ жил айны хүрээг тэлж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гадна хувийн хэвшлийн компаниуд, олны танил эрхмүүд Цэвэрхэн наадахыг уриалж байна. Мөн МОХ-ны 200 залуу нэгдэж, Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг, Туул гол, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй цэвэрхэн наадахыг уриална.
  3. Сэтгүүлчдийн дунд 07 сарын 01-нээс 08 сарын 01 хүртэл “Цэвэрхэн наадацгаая” нийтлэл  нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна. 1-р байр 1 сая төгрөг, 2-р байр 500 мянган төгрөг, 3-р байр 300 мянган төгрөг
  4. 21 аймаг, Нийслэлийн БОАЖГ-уудын дунд “Цэвэрхэн наадацгаая” аяныг орон нутагтаа зохион байгуулах уралдаан зарлаж байна. 1-р байр 3 сая төгрөг, 2-р байр 2 сая төгрөг, 3-р байр 1 сая  төгрөг
  5. Сошиал сүлжээнд идэвхитэй уриалагчдыг урамшуулна.
  6. Олон нийтийн Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аяныг дэмжиж уриалж байна. Цэвэрхэн наадацгаая, Хандлагаа өөрчилье.
  7. “Цэвэрхэн наадацгаая” аяны дараа “Цэвэрхэн хоггүй МОНГОЛ” 1 жилийн аяныг Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу зохион байгуулна гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.