МОНГОЛ БАХАРХАЛ БОЛСОН ДЭЭЛ ХУВЦСААРАА ГОЁЦГООЁ

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.

IMG_4034

Тус наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болжээ. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцоно. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчдад Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг таниулна.

Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулахаас гадна, эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг толилуулан хурсан олонтой хамт бүжнэ.  

_MG_3198

Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулна.

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримттайгаа талбай дээрх “Зохион байгуулагчдын асар”-т хүрэлцэн ирж бүртгүүлэн шалгаруулалтад оролцох мандатаа авна. Баярын жагсаалд оролцох байгууллагууд 2018 оны долоодугаар сарын 9-ний өдрийг дуустал ажлын цагаар 70128687 тоот утсаар бүртгүүлнэ үү.

deel

 

МОНГОЛ БАХАРХАЛ БОЛСОН ДЭЭЛ ХУВЦСААРАА ГОЁЦГООЁ Reviewed by on . Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top