Рагби (RUGBY) нь 1823 онд Их Британийн Рагби хотод Уилльям Вэбб Эллис гэх хүү хөл бөмбөгийн бэлтгэл дээр бөмбөгийг гартаа барин гүйж эсрэг талын шугамыг давуулан тавьсан нь энэхүү спортын үндэс суурийг анхлан тавьсан гэдэг.

Рагбигийн спорт нь хурд хүч, авьяас чадвараас гадна амжилт гаргах хамгийн том үндэс суурь болох багийн ажиллагаа, харилцан хүндэтгэл, эв нэгдэл, тамирчин хүний ёс зүй, зарчимч байдлыг дээд зэргээр баримталдаг спорт бөгөөд Монгол Улсад тус спортоор хичээллэгч тамирчид болон үзэгч сонирхогчдын тоо улам бүр нэмэгдэж байна.

BRO_6558

Рагби нь бүтэн биеийн контакттай /мөргөлттэй/ багийн спорт ба өвлийн улиралд контактгүй төрөл буюу точ рагби /touch rugby/ төрлөөр тоглодог бөгөөд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын аваргаа шалгаруулна.

Манай улсын улсын тамирчид олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаануудад амжилттай оролцдог ба Монголын Рагбигийн Холбооноос тус спортын дотоодын хөгжилд анхааран шинэ залуу тамирчдыг төрүүлэн бэлтгэж улсын хэмжээний тэмцээн уралдааныг зохион байгуулан идэвхтэй ажиллаж байна.

Тэмцээний үеэр үзэгчдийн дундах тэмцээн явагдах тул та бүхнийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт хүрэлцэн ирж рагби спорттой танилцан эрүүл агаарт амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлэхийг урьж байна.

BRO_6167