Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч болон сонирхогч гадаад, дотоодын иргэдийн тоог нэмэгдүүлэх, эв санааны нэгдлийг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамтран “Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийг Нийслэл Улаанбаатар хотод 2017 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 09.00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна

Энэхүү спортоор хичээллэдэг гадаад, дотоодын иргэд болон их дээд сургуулийн оюутнууд, нийслэлийн бүхий л насны хүүхэд, залуус марафон гүйлтийн олон төрөлд оролцох боломжтой нээлттэй тэмцээн юм.  

marapon

Марафон нь хагас,бүтэн, сонирхогчдын гэсэн төрлүүдээр явагдана. Ангилал бүрд 1-10 хүртэлх байрыг эзлүүлж, мөнгөн шагнал, өргөмжлөл олгоно.

Марафон гүйлтэд оролцогч гадаад, дотоодын иргэдийг 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс 05 дугаар сарын 17-ний өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Бүртгэлийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодод биеэр болон www.ub-marathon.ub.gov.mn  сайтад онлайнаар хамрагдаж болохоос гадна хувь хүн, гэр, хамт олноороо оролцох боломжтой.

Иймд нийслэл Улаанбаатар хотод байршиж байгаа гадаадын элчин сайдын яам, консулын газрын  хамт олон, гадаадын иргэд, гүйлт сонирхогчидийг “Улаанбаатар Марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтэд өргөнөөр оролцохыг урьж байна.

225714cde85f24de8075af11c0ac9bcf