12788130_980251012054916_676476685_n

“Түмэн Тэмээ -Тэмээн Аяллын Холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиогддог “Тэмээний баяр” арга хэмжээ гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болно.

Энэ жилийн хувьд “Тэмээний баяр”-ыг “Монгол Тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт гиннесийн номонд бүртгүүлэх 1,000 тэмээ уралдуулахаар болсон байна.

Өмнөговь аймгийн аялал жуулчлалын холбоо, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран , Тэмээн сүргээ хайрлан хамгаалах, ач холбогдлыг нь олон нийтэд таниулах зорилготой энэ арга хэмжээ нь 1996 онд анх Сэврэй суманд болж байсан бөгөөд энэ жил хурдан тэмээний тоо толгойг Гиннесийн номонд шинэчлэн тогтоох зорилготойгоор Даланзадгад хотод анх удаа өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар болжээ.

Холбоо барих: 86485584 Н.Бурмаа /арга хэмжээний мэдээлэл авах/

95144470 Н. Ариунсанаа /жуулчдын захиалга/