p198kail3ko0j3l0o9t7kd1hvi3

ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах хурал БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод боллоо. Өмнө нь “Монгол-БНХАУ-ын хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хурал” нэрээр зохиогддог байсан бол энэ жилээс Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын аялал жуулчлалын уулзалт болон өргөжиж, шинээр Улаанбаатар хот, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нэмэгдсэн байна. Уг хурлаар Манжуур- Чита- Улаан– Үд- Эрхүү– Улаанбаатар– Архашаат чиглэлд автомашины аялал явуулахаар болж, “Талын од” нэртэй жуулчны галт тэргийг Хөх хот– Улаанбаатар- Улаан-Үд чиглэлд аялуулж, ӨМӨЗО, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын залуучуудын аяллыг Улаанбаатар хүртэл өргөжүүлэн явуулж, гурван улсын санаачилгаар явагдаж байгаа “Цайны зам” аяллын маршрутыг үргэлжлүүлэн дөрөвдөгч орны жуулчдыг татах, хамтарсан сурталчилгаа явуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

p198kaiirr1kfp1jkg1okn19ml18m22