Тус цэцэрлэгт хүрээлэн Налайх дүүрэгт байрлалтай ба төлөвлөгөөт зураглалаар бол 1067 мод тарих юм. Өмнөх 2 жилд 400 гаруй мод тарьсан байдаг. Өдгөө үүний 347 ширхэг нь амжилттай ургаж байгаа юм. /Тооллого хийв/
Энэ жилийн мод тарих өдөрлөг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болон Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдахаараа онцлог юм.
Компаниуд маань модоо авч эхэллээ. Хамтдаа ногоон ирээдүйн төлөө хамтран ажилцгаая.
Зохион байгуулагч:
– Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
– Mongolia Tourism Organization
– Монголын Аялал Жуулчлалын Холбоо
– @Tsolmon travel LLC
Тус аянд нэгдэх бол та доорх линкээр зочлоорой.