🐻 “The Mazaalai International Ice and Snow Festival” Скай Резорт цанын баазын талбайд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний Ням гаригт албан ёсоор нээлтээ хийлээ.

🐻 ”Мазаалай мөсөн хотхон”-д 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 18м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлаж байгаа юм.

🐻 Уг мөсөн хотхонд 400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан гэдгээрээ онцлогтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулах бөгөөд гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм.

🐻 “МАЗААЛАЙ” олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоох байв. Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.

🐻 Уг арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн бол, Гиннесийн рекордыг тогтоосон 408 хүнд ТАЛАРХАЛ илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Соёлын яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нийслэлийн Соёл, урлагийн газар

Mongolia Tourism Organization

#WelcometoMongolia

#visitulaanbaatar

#cityofnomads