Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудыг цахилгаан, дулаан, усаар хангахгүй байхын үүрэгдлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын дагуу зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй зочид буудал, дэн буудлуудад үйлчилгээгээ сайжруулах зөвлөмж, шаардах хуудас өгчээ. Гэвч зөвлөмж, шаардлагыг үл тоож ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын энгийн нөхцөлийг бүрдүүлээгүй тул 99 зочид буудал, дэн буудалд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй байна. Эдгээр газрууд нь орчин, нөхцөлөө сайжруулаагүйгээс гадна насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зэрэг хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан юм. Тиймээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй 99 зочид буудал, дэн буудалд зохих журмын дагуу арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга “Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудад авах арга хэмжээний тухай” А/448 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, дэн буудлуудад 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хангамж үйлчилгээ /цахилгаан, дулаан, ус, хог тээвэрлэлт/ үзүүлэхгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо.

Холбогдох стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудын жагсаалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тухай бүр хүргүүлж байхыг нийслэлийн Аялал жуулчлалын газарт үүрэг болгож захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Зөвшөөрөлгүй зочид буудал, дэн буудлуудыг цахилгаан, дулаан, усаар хангахгүй байхын үүрэгдлээ Reviewed by on . Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх ж Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх ж Rating: 0
scroll to top