“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана

 

 

Япон улсын иргэн Фужавара сан болон Кон Аяа сан нар анхлан санаачлага гарган 1996 онд “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулсан юм. 
“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дах удаагийн тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “ Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 
Тус тэмцээн нь Өсвөр үе, Насанд хүрэгчид, Ахмадууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн 4 үндсэн ангиллаар зохион байгуулагдана. 
Оролцогчдын гүйх зай нь 3км, 5км, 10км, 21км байна. Зай тус бүрд шагналтай. Хамгийн холын зай болох 23км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнана. 
Энэ удаагийн “Талын нутгийн Монгол” марафон гүйлтийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар: Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком корпораци “Candy” цахим мөнгө, Хамтран зохион байгуулагчаар: Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын үндэсний олимпын хороо, Төв аймгийн ЗДТГ, “Uni media”сольюшнс, “Монгол наадам” цогцолбор, Travel asahi agency, Flower hotel, Түмэн ачлал ТББ, болон бусад их дээд сургуулиуд хамтран зохион байгуулж байна. 
Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээг Монгол улсыг олон улсад сурталчлах, спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн олон улcын томоохон арга хэмжээ болгох зорилго тавин ажиллаж байна.

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана Reviewed by on . Япон улсын иргэн Фужавара сан болон Кон Аяа сан нар анхлан санаачлага гарган 1996 онд “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулсан юм. Япон улсын иргэн Фужавара сан болон Кон Аяа сан нар анхлан санаачлага гарган 1996 онд “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулсан юм. Rating: 0
scroll to top