Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Номын баяр-2019” арга хэмжээ 2019 оны 05 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй тус арга хэмжээг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тус номын баярт хотын төвөөс алслагдсан ерөнхий боловсролын сургуулиудын болон зорилтот бүлгийн 400 гаруй сурагчдыг “Сити тур” хотын аяллын автобусаар аялуулан оролцуулж байна.

Сурагчид жанжин Д.Сүхбаатарын талбай очих замдаа мэргэжлийн хөтөч тайлбарлагч нараар 380 жилийн түүхт Улаанбаатар хотын түүх соёл, дурсгалт газруудыг тайлбарлуулан танин мэдэхүйгээ хурцалж, ном уншихын ач тусыг хоорондоо ярилцан шинэ номтой танилцахаар догдлон номын баяр луу яарч байлаа.