“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ 2019 оны 5-р сарын 24-26-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна.  

Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой:

  • аяллын маршрутын цогц мэдээлэл
  • аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ
  • аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг
  • 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд
  • Улаанбаатар хотын автобустай аялал
  • “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр
  • БНХАУ-ын цайны соёлын танилцуулга
  • БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Тайванийн төлөөлөгчийн газар
  • авиа компаниудын шинэ аяллын маршрутын танилцуулга
  • тур оператор компаниудын аяллын танилцуулга
  • зочид буудал, жуулчны бааз, гэст хаус
  • рашаан сувилал
  • их, дээд сургуулиуд
  • аяны хэрэгслийн дэлгүүрүүд

Адал явдлыг эрэлхийлэгч аялагчид, амрагчид та бүхнийг эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор аялах боломжийн талаар мэдээллийг авахыг урьж байна.

“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно Reviewed by on . Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ 2019 оны 5-р сарын 24-26-н Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ 2019 оны 5-р сарын 24-26-н Rating: 0
scroll to top