Хөтөч, тайлбарлагч нарт зориулсан сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, НИТХ-ын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг баталсан.

Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод аялан ирж байгаа гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөтөч, тайлбарлагчдын ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Хөтөч, тайлбарлагчдын холбоотой хамтран анх удаа зохион байгууллаа.

Сургалтыг аялал жуулчлалын салбарын эрх зүйн зохицуулалт, жуулчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, Улаанбаатар хотын түүх, соёл болон явган аялал, автобустай аяллын онол, арга зүй гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

Мөн сургалтад Францын Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалаг уригдан оролцож хөтөч, тайлбарлагч нарт олон улсын чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, мэдээллийг олгосон бөгөөд сургалтын төгсгөлд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарийн бичгийн дарга Б.Батбямба оролцогчдод амжилт хүсч, батламж гардууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Хөтөч, тайлбарлагч нарт зориулсан сургалт зохион байгууллаа Reviewed by on . Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, НИТХ-ын 2018 оны 16/08 дугаар тогтоолоо Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, НИТХ-ын 2018 оны 16/08 дугаар тогтоолоо Rating: 0
scroll to top