“Берлин хотын аялал жуулчлалын өнөөгийн хөгжил” арга хэмжээ зохион байгуулагдлаа

Берлин хотын ханыг буулгасаны 30 жилийн ой ирэх онд тохиож байгаа бөгөөд ханыг буулгасанаар хоёр Герман Улс нэгдэн нийлж Берлин хот нь хуваагдмал хотоос дэлхийн хот болон хөгжиж, өнөөдөр Европ болон Дэлхийн Аялал жуулчлалын төв хот болон өргөжин хөгжиж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Берлин хотын Аялал жуулчлал, хурал чуулган зохион байгуулах байгууллага “Visit Berlin” болон “Берлин- Бранденбургийн Нисэх Онгоцны Буудал” ХХК-тай хамтран “Берлин хотын аялал жуулчлалын өнөөгийн хөгжил” сэдэвт арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Улаанбаатар-Берлин хотууд 1998 оноос албан ёсоор найрамдалт харилцаатай хотууд болсон бөгөөд аялал жуулчлалын салбарын болон хотуудын аялал жуулчлалын талаар анх удаагаа хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо. Берлин хот нь Албан бизнес аялал жуулчлалын дэлхийн төв хот бөгөөд мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар Берлин хотод жилд 140,200 эвент, 11,7 сая оролцогч буюу дэлхийд 4 дүгээр байранд жагсаж байна.

Хоёр хотуудын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах дараах алхамууд нь  “Visit Berlin” “Visit Ulaanbaatar” компанит ажил эхлүүлэх, туршлага солилцох, иргэд болон жуулчдад ээлтэй смарт хотын туршлагаас хуваалцах зэрэг олон талын хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой болж байгаа юм.

Арга хэмжээний онцлох үйл явдал нь “МИАТ ТӨХК” болон “Берлин- Бранденбургийн нисэх онгоцны буудал” ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичиг үйлдсэн юм. Берлин хотын хоёр дахь том нисэх онгоцны буудал 2010 онд баригдаж дууссан бол 2020 оноос ашиглалтанд орохоор төлөвлөж “МИАТ ТӨХК” –тай хамтран ажиллахаар боллоо. Монгол зорчигдын хувьд Берлин хот нь бусад Европын орнуудаас хамгийн ихээр аялдаг хотуудын нэг юм.

“МИАТ ТӨХК” болон “Visit Berlin” ХХК-аас хамтран арга хэмжээнд ирсэн зочдын дунд 2 азтанг УБ-Берлин-УБ чиглэлд үнэгүй зорчиж Берлин хотод 4 хоног үнэгүй аялан 5 одтой буудалд байрлах сугалааг явуулж азтанг тодрууллаа.

“Берлин хотын аялал жуулчлалын өнөөгийн хөгжил” арга хэмжээ зохион байгуулагдлаа Reviewed by on . Берлин хотын ханыг буулгасаны 30 жилийн ой ирэх онд тохиож байгаа бөгөөд ханыг буулгасанаар хоёр Герман Улс нэгдэн нийлж Берлин хот нь хуваагдмал хотоос дэлхийн Берлин хотын ханыг буулгасаны 30 жилийн ой ирэх онд тохиож байгаа бөгөөд ханыг буулгасанаар хоёр Герман Улс нэгдэн нийлж Берлин хот нь хуваагдмал хотоос дэлхийн Rating: 0
scroll to top