УЛААНЦАВ ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

November 2, 2018 9:30 am A+ / A-

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд хотуудын хамтын ажиллагаа 2018” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний өдөр болсон “Гурван хотын эдийн засаг, хамтын ажиллагааны бизнес форум”-ын үеэр  Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон БНХАУ-ын Улаанцав хотын Аялал жуулчлалын газар хотуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулав.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдөр “Гурван улсын бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн худалдаа” Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын Улаанцав хотоос 70 байгууллага, ОХУ-ын 13 байгууллага Монгол Улсаа төлөөлж 17 байгууллага, нийт 100 гаруй байгууллага бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн 11 дүгээр сарын 2- 4-ний өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын засгийн ордон, Монгол Оросын Худалдааны танхим, “Мишээл Экспо” ХХК, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон,  ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Буриад Улсын ардын хурал, ОХУ-ын Буриад Улсын бүс нутгийн хөгжлийн сан, Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар тус тус ажиллаж байна.

УЛААНЦАВ ХОТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Reviewed by on . Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “ Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “ Rating: 0
scroll to top