Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ  албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.  

Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

1.Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

  • Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг

тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

  • Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.
  • Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.
  • Туршлагын шаардлага”: “Мэргэжлээрээ ажилласан байх” гэснийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласныг ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.Сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнийг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ДҮНЖИНГАРАВ дахь салбарт 2018 оны  11  дүгээр сарын 20-ны өдөр “ДЭС ТҮШМЭЛ”-ийн ангилалын ажлын байр; 21-ний өдөр “ТУСЛАХ ТҮШМЭЛ”-ийн ангилалын ажлын байранд 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэл явагдана.

3.Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянга/ төгрөг байна.

  1. 4.Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх;
  • Иргэний үнэмлэхний хуулбарын хамт;
  • “3 х 4”-гийн  хэмжээний  цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, эх хувийн хамт;
  • Шалгалтын үйлчилгээний төлбөр

 Шалгалтын хуваарь

  • Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааран шалгалт өгөх иргэдийн нэр, цагийн хуваарийг 11 дүгээр  сарын 23-ны өдрийн 12 цагаас өмнө Төрийн албаны зөвлөлийн www. csc.gov.mn, Ulaanbaatar.mn гэсэн цахим хуудсуудаар мэдээлнэ.
  • Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй болно.