JATA 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа

42207580_1875447375870415_9085445634659450880_n

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй #JATA2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан, НАЖГазрын дарга Д.Батсүх, МИАТ ХК-ны захирал Д.Баттөр, МАЖХолбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр болон бусад төлөөлөгчид оролцож байна.

42202465_1875447395870413_963838704726573056_n

 

2018 оны 09 дүгээр сарын байдлаар Япон улсад аялагчдын тоо 28,600,000 саяд хүрч 4 их наяд 410 орчим тэрбум иен орлого олсон нь тус улсын автомашин, цахилгаан барааны экспортын дараа буюу 3 -т орсон нь аялал жуулчлалаас олсон орлого тус улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болсон байна.

42132809_1875447392537080_5379546099876888576_n

Мөн Япон улсын иргэд гадаад улсад аялсан тоо нь 17,888,000 саяд хүрч 4,5 % өссөн үзүүлэлттэй байгаа нь Монгол улсын хувьд Японы аялал жуулчлалын зах зээлээс жуулчин татах бүрэн боломж байгааг харуулж байна.

НАЖГ-н хувьд тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын болон хот орчмын аялал жуулчлалыг сурталчлан таниулах, жуулчдын улиралын хамаарлыг бууруулах зорилгоор Албан, бизнес аялал жуулчлалыг Улаанбаатар хотод хөгжүүлэх хамтын ажиллагааг бий болгох зорилгоор оролцож Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тус үзэсгэлэнд ардын урлагын уран бүтээлээ сонордуулан оролцож байна.

Энэ жилийн хувьд тус үзэсгэлэнд 136 орны бус нутаг, Япон улсын 44 муж нийт 1400 аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, бизнес, олон улсын байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэн 2018 оны 09 дүгээр сарын 20-23 өдрүүдэд болно.

Япон улс Токио хот 2018/09/20 өдөр

JATA 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Reviewed by on . Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй #JATA2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй М Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй #JATA2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй М Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top