ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль”-ийн үеэр өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлыг танилцуулж байна. 

1445736391

Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг шингээсэн бусад Хятадын мужуудаас онцлогтой байдаг байна.

Улаанбаатар, Хөх хотуудын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын чуулгын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт өнөөдөр буюу есдүгээр сарын 06-ны өдрийн 19.30 цагаас Улаанбаатар чуулга, Нийслэлийн засаг захиргааны V байранд болно.

Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдыг манай хөрш хоёр орны жуулчид тэргүүлдэг. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-аас Монгол Улсыг зорьсон жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад 8,9 хувиар өсч 144 мянган жуулчин зорчсон байна. Харин 2018 оны эхний 7 сарын байдлаар ирсэн БНХАУ-ын жуулчдын тоо 85 855-д хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 6 900-аар буюу 8 хувиар өссөн үзүүлэлт юм.

ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна Reviewed by on . Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр " Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр " Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top