300px-jazzing_orchestra_1921

XX зууны эхээр АНУ-д үүсч байсан жазз хөгжмийн урсгалыг 50 гаруй жилийн тэртээ манай улсын орчин үеийн эстрад урлагийг үндэслэгчдийн нэг “Баянмонгол” чуулга бидэнд анх танилцуулж байсан түүхтэй.

819ad1671548095427e7ddacbb013552_x3

Сэтгэл сэргэм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл, ямар ч хөгжмийн урсгалтай хорших уян хатан байдлаар нь жаззыг дэлхийн хөгжим гэлцдэг. Жинхэнэ амьд тоглолтоор торгон мэдрэмжийг төрүүлдэг энэхүү хөгжим тропикал, бест, латин, чөлөөт, жазз рок, жазз реп гэх мэтчилэн 20 гаруй төрөлтэй байдаг.  

Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг 2018 оны 09 дүгээр 07-ны өдрийн Баасан гаригт 20.00 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ хамтран “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ.

Үзэгч сонсогч та бүхнийг “Их талын жазз” олон улсын наадмыг зорин ирж жазз хөгжмийн гайхамшгийг мэдрэхийг урьж байна.

1