МОНГОЛЫН ШАШИН СОЁЛЫГ ЖУУЛЧДАД ТАНИУЛЪЯ

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 27-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн 3 чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс тав дугаар сарын 27-29-ний өдрүүдийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул дэлхий дахины сонирхлыг татдаг. Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдад сурталчлан аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор тус арга хэмжээнд оролцохыг уриалж байна.    

anons

МОНГОЛЫН ШАШИН СОЁЛЫГ ЖУУЛЧДАД ТАНИУЛЪЯ Reviewed by on . Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 27-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг ол Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 27-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг ол Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top