ДЭЛХИЙ ДЭЭР ҮЛДСЭН ЦОРЫН ГАНЦ ЗЭРЛЭГ АДУУНЫ УНАГАНД НЭР ХАЙРЛАЯ

Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм. Дээд палеолитын үед хамаарах Франц Улсын өмнөд хэсэгт орших Ласко агуйн сүг зурагний хананд тахийг дүрсэлсэн байдаг нь 15 мянган жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилж байна.

tahi france

Хаант Оросын судлаач Николай Пржевальский 1879 онд Монголын говьд тахийг анх олж илрүүлж олон улсад Пржевальскийн адуу нэрээр таниулсан юм. Харамсалтай нь байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч тоо толгой нь цөөрч устахад хүрсэн бөгөөд хамгийн сүүлд байгальд 1969 онд Монголын нутаг дэвсгэр дээр харагдсан хэмээн тэмдэглэсэн байдаг.

Нийслэлээс 95 км зайд орших Хустайн байгалийн цогцолборт газарт дэлхийн цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг байгальд нь амжилттай сэргээн нутагшуулж байна. Анх 1992 онд Голланд Улсын амьтны хүрээлэнгээс 15 тахь тээвэрлэгдэн ирж байсан бол 2018 оны 05 сарын байдлаар 36 үржлийн сүрэг, 82 үрээ, нийт 300 гаруй буюу дэлхий дээр хамгийн олон тахьтай байгалийн цогцолборт газар болжээ.

унага

Энэ хавар Хустайн байгалийн цогцолборт газарт унагалаад буй тахийн 20 унагануудад нэр хайрлах боломжтой бөгөөд унаганд нэр хайрласнаар жил бүр хэвлэгдэн гардаг дэлхийн тахийн жагсаалт номонд орж тахийн удмын бичигт бүртгэгддэг байна. Тус газарт тахиас гадна буга, цагаан зээр, тарвага зэрэг ховордсон амьтдыг ажиглан түрэгийн үеийн хүн чулуу, хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуу зэрэг түүх соёлын дурсгалт зүйлстэй танилцах аялал хийх боломжтой.    

Зургадугаар сарын 2,3-ны амралтын өдрүүдэд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдах “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочилсноор Хустайн байгалийн цогцолборт газрын найрсаг хамт олон та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

poster

ДЭЛХИЙ ДЭЭР ҮЛДСЭН ЦОРЫН ГАНЦ ЗЭРЛЭГ АДУУНЫ УНАГАНД НЭР ХАЙРЛАЯ Reviewed by on . Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэр Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэр Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top