АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН МЕНЕЖЕРҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран нийслэл орчимд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны баазуудын менежерүүдэд зориулсан сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургалтын байранд зохион байгууллаа. Сургалтаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Ербахыт нийслэл орчмын амралтын газруудын өнөөгийн байдал, тулгардаг нийтлэг алдаа дутагдал болон стандартыг хэрхэн хангах тухай, зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.  Мөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтэн багш А.Гантулга Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлага, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах чиглэлээр мэдээлэл өгсөн бол тус төвийн сургагч багш Г.Мөнх-Эрдэнэ Боловсон бие засах газруудын эко шийдэл, олон улсад ашиглаж буй бие засах газруудын шийдэл, дэвшилтэт технологиудын талаар мэдээлэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хот орчимд энэ оны байдлаар нийт 136 амралтын газар үйл ажиллагаа явуулж байгаагаас амралтын газар 55, жуулчны бааз 62,  гэр буудал 19 байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Амралтын газрын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS 6043:2009 стандартын дагуу шалгаж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог байна.

Сургалтад хамрагдсан 20 амралтын газар, жуулчны баазын захирал, менежерүүдэд сертификат гардуулсан байна.

31939571_1689647461117075_5287563448178180096_n

 

АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН МЕНЕЖЕРҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Reviewed by on . Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран нийслэл орчимд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны баазуудын менеж Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран нийслэл орчимд үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны баазуудын менеж Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top