Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургуулиас хамтран зохион байгуулсан ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 3 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.

 

Тэмцээнд зохион байгуулагчдын зүгээс тавьсан шалгуур болон мэргэжлийн ур чадвараараа шалгарсан  Шангри-Ла, Баянгол, Hotel Nine, Зүчи, Рояал моунтайн зэрэг нийт 18 зочид буудлын 40 гаруй оролцогч 5 төрлөөр мэргэжлийн аваргад өрсөлдсөнөөс Зочин хүлээн авагч мэргэжлийн аваргаар Шангри-Ла зочид буудлын ажилтан Ч.ХУЛАН, Өрөөний үйлчлэгч мэргэжлийн аваргаар Баянгол зочид буудлын ажилтан Л.ЭРДЭНЭЧИМЭГ, Угаалгын ажилтан мэргэжлийн аваргаар Шангри-Ла зочид буудлын ажилтан Н.НАСАНЖАРГАЛ, Тогооч мэргэжлийн аваргаар Нotel Nine зочид буудлын ажилтан Г.ГАН-ЭРДЭНЭ, Зөөгч мэргэжлийн аваргаар Баянгол зочид буудлын ажилтан М.ЖАМСРАН нар тус тус шалгарч цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

 

Мөн тэмцээний үеэр зочид буудал зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хүнс, ахуй хангамжийн үзэсгэлэн худалдаа хамт явагдсан бөгөөд нийт 30 гаран байгууллага өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан оролцлоо. Үзэсгэлэнгийн шилдэг оролцогч байгууллагаар Тарпеза ХХК, Шилдэг талбайн тохижилт хийсэн байгууллагаар Монгол кофе ХХК-д шалгарч ивээн тэтгэгч байгууллага М.А.Т турс ХХК-ны нэрэмжит шагнал болох Япон улсын Токио хот руу аялах  нислэгийн тийз, дараа жилийн үзэсгэлэнд оролцох талбайн эрх зэргээр шагнуулсан байна. 

P1080609

P1080604