ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР НИЙСЛЭЛД БОЛНО

Монгол улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болох Бүргэдийн баяр арга хэмжээ нь 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний гол зорилго Монгол улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн.

1-1-1024x684

Бүргэдээр ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн хавар, 3-р сарын 4-5-ны хооронд нийслэл Улаанбаатар хотод, намар сүрлэг Алтайн бэлд бүргэдчдийн өлгий нутаг болох Баян-Өлгий аймагт 10-р сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг.

Энэ жил Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой, жагсаж орж ирдэг.  Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.

16997761_1484477361564790_5225996838115224259_n

Үүний дараа бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг боловч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн арга хэмжээний үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой казах хүмүүстэй танилцаж, казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.

invi last

 

ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР НИЙСЛЭЛД БОЛНО Reviewed by on . Монгол улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болох Бүргэдийн баяр арга хэмжээ нь 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжэ Монгол улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болох Бүргэдийн баяр арга хэмжээ нь 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжэ Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top