“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээнд ард иргэд маань Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцлоо.

Тус арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нээн хүрэлцэн ирсэн олонд мэндчилэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт их хотоо“ Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын төв” болгох том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд жилийн дөрвөн улиралтай, онцлог цаг агаартай Улаанбаатар хотдоо “Өвлийн аялал жуулчлал”ыг хөгжүүлэхийг бид чармайж байна. “Улаанбаатар өвлийн наадам” нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас мөсний наадгай, тоглоомоор бүх нийтээрээ тоглож нааддаг болох, гадаадын иргэд жуулчдын тоог нэмэгдүүлэх олон улсын нэр хүндтэй өвлийн улирлын наадам болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

IMG 9793 IMG 9732 (1) IMG 9667 IMG 9640 IMG 9634 IMG 9633 IMG 9601 IMG 0134 IMG 0082 (8) IMG 0073 IMG 0059 IMG 0030

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн товчооны Гадаад харилцааны газрын дарга Жан Ян Ру сүүлийн жилүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газартай олон талаар хамтран ажиллаж байгааг онцлоод хоёр орны хооронд тусгай галт тэрэг, чартер нислэг үйлдэх болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Монгол ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье гэв.

Хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож Монгол улсын мастер, дэд мастер цолтнууд олноор төрсөн өрсөлдөөнтэй тэмцээнүүд болж өнгөрөв. ОХУ-ын болон ӨМӨЗО-ны Зүүн Үзэмчин хошуунаас 4, Баруун үзэмчин хошуунаас 4, Зүүн Сонод хошуунаас 2 тамирчид Монгол улсын Мөсөн сур харвааны УАШТ-нд амжилттай оролцож харваач Хөгжилтөвийн Итгэл Монгол улсын мастер, ОХУ-ын Буриад Улсын харваач О.Б. Цыбикжапов МУ-ын мастер, Б.Ц Цыремпилов МУ-ын дэд мастер цолыг хүртлээ.

ӨМӨЗО-ны Одон телевизийн сурвалжлах баг тус наадмын талаарх мэдээллийг бэлтгэн БНХАУ төдийгүй Буриад улс даяар цацсан нь Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчилсан өндөр ач холбогдолтой явдал боллоо.

Мөсний Шагайн УАШТ-нд Улаанбаатар хотын 7 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Дорнод зэрэг 9 аймгийн нийт 200 гаруй харваачид оролцож Талын харвааны төрөлд тэргүүлсэн Ч.Мандахбаяр МУ-ын Дархан мэргэн цол, Т.Нарангэрэл МУ-ын Мэргэн цолны болзол хангасан бол Цуваа харвааны төрөлд МУ-ын Дархан мэргэн Л.Жамсранжав тэргүүлж алтан медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Точ рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд Ангууч Арслангууд клуб тэргүүлж, Хөх Толбот Дайчид клуб дэд байр, Хан-Уул клуб гуравдугаар байрт шалгарав.

Наадмын параданд нийслэлийн төвийн 6 дүүргүүд оролцож Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхууллаа. Тэргүүн байрын шагналыг баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт, идэвх, санаачлагаараа онцгойрч Хан-Уул дүүргийн долдугаар хороо, дэд байрыг Сүхбаатар дүүргийн арван нэгдүгээр хороо, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн арван гуравдугаар хороо тус тус эзлэв.

IMG 9938 IMG 9927 IMG 9897 IMG 9869 IMG 9868 IMG 9847 IMG 9846 IMG 9842 IMG 9839 IMG 9832 IMG 9827 (2) IMG 9825 (2) IMG 9820 (2) IMG 9817

Хамгийн сайхан үндэсний хувцастай хосын нэгдүгээр байранд Ш.Тайванбат, Д.Уртнасан, дэд байранд Б.Оюунбилэг, н.Мэргэн нар шалгарсан бол шилдэг хүүхдээр Э.Нямбар, хоёрдугаар байранд О.Билгүүн, гуравдугаар байранд Ц.Хажидсүрэн, н.Шүрсайхан нар шалгарлаа. Хоёр дох өдөр болсон арга хэмжээгээр хамгийн сайхан дээлтэй хосын тэргүүн байрын шагналыг Д.Жамбад, Д.Хандсүрэн нар эзэлсэн бол дэд байрыг Г.Дэлгэрсайхан М.Баянжаргал, шилдэг хүүхдээр М.Хаш-Эрдэнэ, М.Тунамалцэгц, шилдэг оролцогчоор Ц.Ойдов, Д.Алтансувд нар шалгарч ивээн тэтгэгчдийн болон мөнгөн шагналыг гардан авлаа.

Хүрэлцэн ирсэн иргэд шатар, снөүбоард, тэшүүр, цана, параглайдинг, мөсөн хананд авиралт, Лэнд Крузер клуб үзэсгэлэн, парад, үзүүлбэрийг сонирхохоос гадна тэмцээнүүдэд оролцож өвлийн дугуй, нохой чаргаар гулгаж, цаа буга, тэмээ, морь зэрэг амьтадтай зураг даруулан амралтын өдрөө хөгжилдөн өнгөрүүлснээс гадна мастер тогооч нарын 3,5 метрийн диаметртэй том тогоонд бэлтгэсэн цуйвангаар дайлууллаа.

Мөн иргэд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнүүдэд гэр бүл, хамт олноороо идэвхитэй оролцож ивээн тэтгэгчдийн болон мөнгөн шагналын эзэд боллоо. Арга хэмжээний үеэр ардын урлагийн тоглолт, ёохор хатирах бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулав.

Арга хэмжээний ивээн тэтгэгчээр Сансар сүлжээ дэлгүүр, РС молл, Дашваанжил газ зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ОНӨҮГ хамтран ажиллалаа.

 

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО Reviewed by on . Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээнд ард иргэд маань Монгол бахархал болсон дээл ху Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээнд ард иргэд маань Монгол бахархал болсон дээл ху Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top