Монгол улсад 2016 оны байдлаар 404,156 жуулчин иржээ

Монгол улсад 2016 оны байдлаар 404,156 жуулчин иржээ. 2017 оны эхний 9 сарын байдлаар 384,949 жуулчин ирсэн ба өмнөх онтой харьцуулбал 15.56%-н өссөн байна. 2017 оны эцсээр Монгол улсыг зорих нийт жуулчдын тоо 470 орчим мянгад хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2012 оны түвшинтэй дүйцэж очих дүр зураг харагдаж байна. 2012 онд Монгол улсад 623,838 зорчигч ирсэнээс 475,891 жуулчин байсан аж.  Дэлхийн улс орнуудын жуулчны өсөлт ингэж огцом нэмэгдэх нь ховор үзэгдэл бөгөөд энэ жилийн жуулчдын тооны өсөлтөд агаарын тээврийн салбарын нислэгийн шинэ чиглэлүүд болон Ази тивийн жуулчдын урсгал нөлөөлжээ.

23583999_1505888139487655_1579333600_o

Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар 2016 онд дэлхийн нийтээр нийт 1 тэрбум 235 сая жуулчин аялсан бөгөөд энэ нь 2015 онтой харьцуулахад 46 саяаар их буюу 4%-ийн өсөлттэй гарсан байна. Харин Азийн нийт жуулчдын тоо 25%-иар өсөж, 309  саяд хүрсэн бөгөөд жуулчдын гол урсгал Ази тивд чиглэж байна.  Дэлхийн нийт жуулчны тоо 2030 онд 1.8 тэрбумд хүрэх урьдчилсан тооцоотой ба жуулчдын гол урсгал Ази тивийг чиглэсэн хэвээр байх аж.

23583933_1505888142820988_304726434_o

Эндээс ажиглавал Монгол улсыг зорих жуулчдын тооны өсөлт жил бүр  тогтмол 10 орчим хувийн өсөлттэй гарна гэж өөдрөгөөр үзвэл Монгол улс одоогийн хүчин чадлаар 2020 онд   625 мянга, 2022 онд 757 мянга, 2025 онд 1 сая жуулчин хүлээж статистик тооцоолол байна

Монгол улсад 2016 оны байдлаар 404,156 жуулчин иржээ Reviewed by on . Монгол улсад 2016 оны байдлаар 404,156 жуулчин иржээ. 2017 оны эхний 9 сарын байдлаар 384,949 жуулчин ирсэн ба өмнөх онтой харьцуулбал 15.56%-н өссөн байна. 201 Монгол улсад 2016 оны байдлаар 404,156 жуулчин иржээ. 2017 оны эхний 9 сарын байдлаар 384,949 жуулчин ирсэн ба өмнөх онтой харьцуулбал 15.56%-н өссөн байна. 201 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top