Санаачлагч: Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо

Япон улсын иргэн Фүживара Тацүичи

Хэзээ: 2017 он 09 сарын 10ны өдөр  10:00 цагт

Хаана: “Хүй Долоон Худаг” /Төв аймаг/

“Талын марафон 2017”

21232082_913671985447328_8932684428881045463_n

21 дэх удаагийн “Талын марафон” уралдаан нь энэ жил “Уужим сэтгэл, Уудам тал” уриан дор зохион байгуулагдаж байна.

Монголын уудам тал түүн шигээ уужим сэтгэлийн илэрхийлэл болгож энэхүү уриаг гаргасан байна. Талын марафон уралдаан нь зөвхөн өрсөлдөж, түрүүлэх биш бие биендээ тусалж хамтдаа барианд орж бусдын төлөө сайн үйлс хийж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой юм.

Энэ удаагийн “Талын марафон” уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо, Нүүдлийн Зурган Өгүүлэмж ТББ /Номадик Комикс/ , ерөнхий ивээн тэтгэгчээр  Япон улсын Showa Holdings групп, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал Жуулчлалын газар ажиллаж байна.

Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээг Монгол улсыг олон улсад сурталчлах,  спорт, соёл урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн олон улcын томоохон арга хэмжээ болгох зорилго тавин ажиллаж байна.         

Мөн Япон улсын Шёова Холдингс группын зүгээс “Талын марафон” уралдааныг  цаашид Монгол улсын спортын  брэнд арга хэмжээ болгоход өндөр ач холбогдол өгч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан, олон улсад сурталчлах ажлыг зохион байгуулна.

“Талын марафон” уралдаанд оролцсоноор хүн бүр гүйхийн зэрэгцээ, Лантуун Дохио ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг  байгуулахад өөрийн хувь нэмрээ бодитоор  оруулах юм.  

Мөн тус уралдаан нь “Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой”-н арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй юм.

Уриа:

Уужим сэтгэл, уудам тал

Зорилго:  

Талын марафон нь өөрийгөө ялан дийлэх, тэсвэр хатуужилтай байх, тал нутаг байгаль эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлэхийн зэрэгцээ тэмцээнд оролцогчид нь  бусдын төлөө сайн үйлсийг бүтээх зорилго, урам зоригтойгоор гүйнэ.

Оролцогчид: Талын марафон гүйлт нь 3 км хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 5км, 10 км, 21 км насанд хүрэгчид гэсэн төрлүүдээр Хүй долоон худагт 9 сарын 10-ны 10:00 цагт зохион байгуулагдана.

Бүртгэлийн хураамж: 15.000 төгрөг

Бүртгэлийн хугацаа: 2017 оны 09 сарын 09 хүртэл

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Mobile:   +976-99697638;  +976-94940307;

Web site:  www.msmarathon.mn

E-mail: steppemarathon@gmail.com