“ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАР-2017” ОЛОН УЛСЫН ӨРТӨӨТ МАРАФОН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээн “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд явагдсан бөгөөд “Жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж, “Гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцов. Мөн “Найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдсөн бол “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо. Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг амжилттай биелүүллээ.

Тэмцээний эхний гурван байрт орсон багийг медаль, өргөмжлөл, гадаадад амрах эрхийн бичгээр урамшуулав.

20891631_929811907156681_1449369743_n-700x357

“ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАР-2017” ОЛОН УЛСЫН ӨРТӨӨТ МАРАФОН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ Reviewed by on . “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөр “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөр Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top