“Хүрээ-Цам Даншиг Наадам”-2017 арга хэмжээ 2017 оны 08 сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг хийхгүй байх шийдвэр гарсан билээ.

Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай,  Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа нь аялал жуулчлалын тур оператор компаниудын урдчилсан захиалгаас дүгнэж болно.

Тиймээс наадмыг товлосон хугаанд буюу 8 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарлаа.