МОНГОЛ ОЛЛЕ ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу тэмдэгжүүлсэн 2 явган аяллын замыг албан ёсоор нээлээ.

There is no gallery selected or the gallery was deleted.

Нээлтийн арга хэмжээ 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр  Хонхор тосгонд зохион байгуулагдсан ба Монголын талаас Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга  Э.Баттулга, Богдхан уулын Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаа  Ц.Дуламсүрэн нар болон Богдхан уул болон Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, “UB hiking” аяллын клуб, Солонгосын талаас Жежу хотын Аялал жуулчлалын газрын дэд дарга Чой Каб Еол, Жежу Оллэ нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Сук Мёнг Соок, Монгол суугаа БНСУ-ын элчин сайд У Сун, нэгдүгээр нарийн бичгийн дарга Чон Ги Вон, зам тэмдэгжүүлэх ажилд оролцсон Жежу Оллэгийн баг бүтэн бүрэлдэхүүнээрээ, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах сайн дурын баг, алхагч аялагчид нийт 400 гаруй хүн оролцлоо.  Нээлтийн арга хэмжээний үеэр албаны төлөөлөгчид Монголд нээгдэж буй оллэ явган аяллын замын талаар мэдээлэл өгч, аялагчидтай хамт Хонхор тосгоноос Туул зөрлөгийн айлууд хүртэл алхлаа.  Мөн уг багт багтсан эрүүл мэндийн сайн дурын баг 06 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Хонхор тосгоны иргэдийг эрүүл мэндийн үнэгүй үзлэгт хамрууллаа.

Нээлтийн арга хэмжээний дараа Монголд нээгдэж буй оллэ явган аяллын замын тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  18:00 цагаас Холидэй Инн зочид буудалд болсон бөгөөд хэвлэлийн бага хуралд БНСУ-аас ирсэн 3 телевиз, сонины сэтгүүлч, сайн дурын нийтлэлчид, Монголын  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, албаны төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн өдөрлөгийн арга хэмжээ хэвлэлийн бага хурлын дараа хүндэт зочдыг оролцуулсан албаны хүлээн авалтаар үргэлжилсэн бөгөөд хүлээн авалтын үеэр уг ажилд оролцсон болон дэмжиж ажилласан хүмүүст талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав.

            2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр эдгээр төлөөлөгчид Горхи Тэрэлжийн тэмдэгжүүлсэн аяллын замаар алхав. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нээлтийн арга хэмжээнд оролцсон хүмүүсийн тав тухыг хангах зорилгоор замд зөөврийн бие засах газруудыг байрлуулж, эрүүл мэндийн тусламжийн багийг ажиллуулав.

 

МОНГОЛ ОЛЛЕ ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН НЭЭЛТ БОЛЛОО Reviewed by on . Нийслэлийн Аялал жуулчлалын газраас БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу тэм Нийслэлийн Аялал жуулчлалын газраас БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, “Жежу Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу тэм Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top