Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчид, иргэдэд шаардагдах аяллын бүх талын мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, аяллын туслалцааг үзүүлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Сөүлийн гудамжинд жуулчны мэдээллийн  төвийг ажиллуулж байна.TIC

 Тус мэдээллийн төв нь “ШӨНИЙН ГУДАМЖ” төслийн хүрээнд Ажлын өдрүүдэд 09-21 хооронд, Баасан гарагаас Ням гараг хүртэл шөнийн уртасгасан цагаар ажиллан үйчилгээний чанар хүртээмжээ нэмэгдүүлж байна.

Байршил:   Сүхбаатар дүүрэг , Сөүлийн гудамж-42, 45-р сургуулийн баруун урд талд “Монгол гэр”.