ҮНДЭСНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН “УЛААНБААТАР” ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, зөв зохистой аялах, ямар маршрутаар хаашаа, яаж аялах талаар зөвлөмж олгох зорилготой үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэнг 3 дахь жилдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран 2017 оны 6 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Монгол улсад суугаа гадаад орнуудын элчин сайдын яамд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд болон бусад аялал жуулчлалын байгууллагууд, Хил хамгаалах ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг зэрэг мэргэжлийн холбоодууд, тур оператор компаниуд, аялал жуулчлалын төсөл хөтөлбөрүүд зэрэг 80 гаруй байгууллагууд оролцож дотооддоо аялах аяллын маршрут, зөвлөгөө мэдээлэл, гадаад улс орон руу аялах амарч зугаалахтай холбогдсон мэдээ мэдээллийг өгч, аяллын холбогдолтой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд танилцууллаа. Үзэсгэлэнгийн хамтран ажиллагч байгууллагаар “Төрийн банк”, “Юнител” компани оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан ба ирсэн хүмүүс өндөр хурдны интернэт орчинд орох боломжийг бүрдүүлэн ажилласан. Мөн иргэд аялагчдад зориулан дугуйн аялал, гадаадад аялахад хэрхэн бэлтгэх талаар, уулын спорт гайхамшгийн талаар, монгол улсын хүрхрээг үзэж судлах аялал, монголын нууц товчоо сэдэвт аялал, аяллын үеэр шувуу, амьтны зургийг хэрхэн авах вэ? талаар илтгэлүүдийг мэргэжлийн багш судлаачид 2 өдрийн турш танилцуулсан.Тус үзэсгэлэнгийн шилдэг стэнд тохижилттой байгууллагаар ОХУ-ын Шинжлэх ухаан соёлын төв “РЦНК”, шилдгийн шилдэг байгууллагаар “Төрийн банк” тус тус шалгарлаа.

There is no gallery selected or the gallery was deleted.

 

ҮНДЭСНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН “УЛААНБААТАР” ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Reviewed by on . 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсг Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top