“УЛААНБААТАР-2017” ҮНДЭСНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

   Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгалт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, зөв зохистой аялах, ямар маршрутаар хаашаа, яаж аялах талаар зөвлөмж өгөх зорилгоор зохиогддог “Улаанбаатар 2017” үзэсгэлэн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр ажиллаж байна. Тус үзэсгэлэнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С. Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар нээв.

« 1 of 2 »

   Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд, “Төрийн банк”, “Юнител” зэрэг 80 гаруй байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

   Өдөрлөгийн үеэр “Монголын Нууц Товчоо” сэдэвт аяллыг хэрхэн зохион байгуулах, Монгол улсын хүрхрээг үзэж судлах аялал, Уулын спортын гайхамшиг, Гадаадад аялахад хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, Дугуйн аяллыг хэрхэн хийх, Хээрийн аялал аяллын үед тулгарч болох гэнэтийн зүйлсээс хэрхэн сэргийлэх, Аяллын үеэр шувуу, амьтны зургийг хэрхэн авах зэрэг сонирхолтой сэдвээр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачид илтгэл тавив.

Үзэсгэлэн 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл үргэлжлэх тул та тус үзэсгэлэнд хүрэлцэн ирж аялал жуулчлалтай холбогдолтой бүх төрлийн үйлчилгээний мэдээллийг нэг дороос авах боломжтой.

 

“УЛААНБААТАР-2017” ҮНДЭСНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Reviewed by on .    Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын    Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол аялагчдад эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top