Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний баг хамт олныг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Мөнх Харилцаа ТББ, хамтран Улаанбаатар хотод урьж, нийслэл хотын аялал жуулчлалыг хятадын зах зээлд сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр буюу 2017 оны 05 сарын 31-ны өдөр 17:00 цагт Сун Жиэнтэй хийх чөлөөт уулзалтыг  Нийслэлийн аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвийн хурлын танхимд зохион байгуулж байна.

Тус чөлөөт уулзалтад Нийслэлийн аялал жуулчлалын газрын Д.Батсүх тэргүүтэй нийт 17 аялал жуулчлалын бизнес эрхлэгч компанийн төлөөллүүд хүрэлцэн ирж хятадын  зах зээлд хэрхэн интернет орчинд амжилттай ажиллах, хятад жуулчдын сошиал сувгуудаар хэрхэн аяллын бүтээгдэхүүн худалдан авдаг бусад чиг хандлага зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд уулзалт амжилттай явагдаж байна. 

Тус уулзалтаас гарсан үр дүн цаашдын хамтын ажиллагаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаарт хүргэх болно.

There is no gallery selected or the gallery was deleted.