ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН АВТОБУС АВТОМАШИН ЗОГСОХ ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙНЭ

May 24, 2017 7:36 am A+ / A-

Жуулчны улирал дөхөж буйтай холбогдуулан нийслэл хотын үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх  үеэр жуулчин тээврийн автобус, автомашины зогсоол, талбай хүрэлцээгүйн улмаас хүндрэл гардаг.

Үүнээс улбаалж аялал жуулчлалын компаниудаас зохицуулалт хийж өгнө үү гэх хүсэлт их хэмжээгээр ирдэг.

Иймд Үндэсний түүхийн музей, Гандантэгчилэн хийд, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Зайсан толгой дахь Монгол – Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолбор хөшөө, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсэг зэрэг үзвэр үйлчилгээний газруудын авто зогсоол талбайд жуулчин тээврийн автобус, автомашинуудыг  байршуулж байхаар Замын цагдаагийн газартай хамтран зохицуулалт хийж, хариуцах ажилтныг томилон ажиллуулах талаар харилцан тохиролцож, урьдчилсан нөхцөлийг бүрдүүллээ.

Уг үйл ажиллагааг жуулчны улирал болох 06 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд жил бүр хэрэгжүүлэх юм.

9032704a42d31999ccf388ce1cec5d3c871fea48

театр

 

ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН АВТОБУС АВТОМАШИН ЗОГСОХ ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙНЭ Reviewed by on . Жуулчны улирал дөхөж буйтай холбогдуулан нийслэл хотын үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх  үеэр жуулчин тээврийн автобус, автомашины зогсоол, талбай хүрэл Жуулчны улирал дөхөж буйтай холбогдуулан нийслэл хотын үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх  үеэр жуулчин тээврийн автобус, автомашины зогсоол, талбай хүрэл Rating: 0
scroll to top