ЖУУЛЧДЫГ ЕРДИЙН ХӨСГӨӨР АЯЛУУЛАХ, АЯЛАХ ЗӨВЛӨМЖ ГАРЛАА

new       НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчид, жуулчид Монголын уламжлалт нүүдлийн соёл морь, тэмээн хөсгийг ихээр сонирхох болсон төдийгүй аялал зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагууд ердийн хөсгийн үйлчилгээ /морь, тэмээ унах/-г аяллын багцдаа ямар нэг хэлбэрээр багтаах болсон байна.

Иймд ердийн хөсгийн үйлчилгээг эрхлэгчид нь дадлага, туршлагатай хөтөчтэй байх, эрсдэлгүй  аюулгүй байдлыг ханган, эрх зүйн зохицуулалт, нэгдсэн зохион байгуулалтай  байх шаардлага гарч байгаа юм.

Үүнийг зохицуулах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын 2017 оны А/39 дүгээр тушаалаар “Ердийн хөсгөөр аялах, аялуулах зөвлөмж”-ийг батлан гаргалаа. Зөвлөмжид ердийн хөсгийн үйлчилгээг эрхлэгчдийн үүрэг, хариуцлага, аялалд морь, тэмээн хөсгөө бэлдэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах болон ердийн хөсгөөр аялагчид нь морь тэмээтэй хэрхэн харьцах зэрэг зөвлөмжийг тусгажээ. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дээрх зөвлөмжийг мөрдүүлэх чиглэлээр  үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт хийх, гарын авлага бэлдэж өгөх, хэвлэл мэдээллээр сурталчлах ажлуудыг зохион байгуулах юм. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод морь, тэмээн хөсгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдээс гадна Налайх дүүргийн 6-р хороо буюу Горхи Тэрэлжийн амралтын бүсэд ердийн хөсгийн аяллын үйлчилгээ эрхлэгч 4 нөхөрлөл, 50 гаруй морь, тэмээн хөтөч үйлчилгээ үзүүлж байна.

ердийн-хөсөг татах

ЖУУЛЧДЫГ ЕРДИЙН ХӨСГӨӨР АЯЛУУЛАХ, АЯЛАХ ЗӨВЛӨМЖ ГАРЛАА Reviewed by on .        НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчид, жуулчид Монголын уламжлалт нүүдлийн соёл морь, тэмээн хөсгийг ихээр сонирхо        НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчид, жуулчид Монголын уламжлалт нүүдлийн соёл морь, тэмээн хөсгийг ихээр сонирхо Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top