МB (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, “Мэрида Улаанбаатар” клубын санаачлагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын дугуйн холбоотой амтран нийслэл Улаанбаатар хотоо унадаг дугуйгаар дамжуулан сурталчлан таниулах зорилгоор 24 цагийн хугацаанд 240 км замыг тойрох “UB240” аяллыг жил бүрийн 6 дугаар сард тогтмол зохион байгуулах гэж байна.

18339172_1504674746218806_1670637885_o-1-1024x341

Энэ жил 6 дугаар сарын 03-ны өдрийн бямба гарагийн өглөөний 06:00 цагт эхэлж, 6 дугаар сарын 04-ний өдрийн ням гарагийн өглөөний 06:00 цагт барианд орох юм байна. Аялалд 3 болон түүнээс дээш хүний бүрэлдхүүнтэй оролцож болох бөгөөд Таны тэсвэр хатуужил багаар ажиллах чадварыг гаргах сонирхолтой аялал болох болно.

Аялал нь 6 үе шатнаас бүрдэх бөгөөд аль ч үе шатнаас оролцож болох юм. 

2222222222222222222

Бүх оролцсон хүмүүстэй явсан км-ээр нь АЯЛЛЫН ГЭРЧИЛГЭЭ олгох бөгөөд аяллын заасан хугацаанаас өмнө бариандаа орсон багт FINISH медаль гардуулах юм.

Аяллын маршрут өртөөлөн явах зарчмаар 6 цэг байрлах бөгөөд аль нэг цэгт бүртгүүлж дундаас нь оролцож болно. Аяллын нэг цэг дээр эмч, бүртгэгч, жолооч тус тус байрлана.

Нэг оролцогч 10,000 төгрөгийн бүртгэлийн хураамжтай бөгөөд багт хантааз, аяллын дугаар гардуулж өгнө.

Таныг эрч хүч, авхаалж самбаагаа дайчлан, өөрөө өөрийгөө ялан дийлэх аугаа хүсэл эрмэлзэлтэйгээр энэхүү адал явдлаар дүүрэн, амьдралдаа хэзээ ч үл мартагдам нэгэн шинэ түүхийн хуудсыг нээх дурсамжтай, сонирхолтой аялалд оролцохыг урьж байна.

ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 5 хаягт байрлах “Сити центр” барилгын 13 давхарт 1304 тоот

УТАС: +976-88283929, +976-91912101