Монголд ажил хэргийн аялал жуулчлал болох MICE-ийг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулах , ажлын хэсгийг байгуулах талаар анх удаагийн уулзалт 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Holiday Inn зочид буудлын 1 давхрын хурлын танхимд болж өндөрлөлөө. Уг хэлэлцүүлгийн зохион байгуулагчаар Байгаль орчин Аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар ажилласан бөгөөд Монгол улс энэхүү ажил хэргийн буюу бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр улс орны эдийн засагт бодитой нэмэр болно гэж үзэж байна. Энэхүү аялал жуулчлалыг зохион байгуулдаг зүүн хойд Азийн орнууд нь Монгол улстай ойр оршдог тул ажил хэргийн аялал жуулчлалыг зохион байгуулдаг дагавар хот болоод зогсохгүй цаашлаад бие даасан зохион байгуулагч улс болох боломжтой юм.  MICE аялал жуулчлал нь өөрөө бусад эдийн засгийн томоохон салбарууд болох эрүүл мэнд, технологи, уул уурхай зэрэгтэй нягт уялдан холбоотой ажилладгаараа онцлогтой.

Хэлэлцүүлгийн үеэр “MICE, ажил хэргийн аялал жуулчлалын зах зээл”  сэдэвт илтгэлийг  Bat Solutions Partners ХХК-ийн ерөнхий захирал Б.Баярхүү тавьж, удаах илтгэлийг Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага ТББ-ын тэргүүн Б.Индраа “MICE зах зээлийн хэв шинж” сэдвээр илтгэл тавьсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал хэлж, илтгэлүүдтэй холбоотой асуулт, хариулт өрнөсөн аялал жуулчлалын салбар дахь чухал хэлэлцүүлэг боллоо.

There is no gallery selected or the gallery was deleted.