Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд НЗЗ-ны 5-р байр Улаанбаатар чуулгын 2 давхарт болж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор компани, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авна. Хөдөлмөрийн яармагт нийт 2500 орчим ажлын байр зарлагдлаа.

Оролцогч байгууллагууд: Royal mountain зочид буудал, Арт88 ресорт, Өнгөлөг тур, Гранд хилл зочид буудал, Дөрөө нуур тур ХХК, Зүчи хотел ХХК, Номадик жөнис ХХК, Отгоодор ХХК, Шинэ зууч трэвел ХХК, Цайдам жуулчны бааз, Хүннү Ти Энд Ти ХХК, Майхан толгой жуулчны бааз, Хөвсгөл нуур зочид буудал, Чингис хааны хүрээ ХХК, Чингис хаан зочид буудал, Хүрэн баавгай ХХК, Лоудстоуне Могул ХХК, Дисковер Монголиа ХХК, Байгаль-Үүд ХХК, Бат жуулчлал трэвел агент, Эксплоре Монголиа ХХК, Говь камел хейрд ХХК, Трэвел баддис Монголиа, Эртний далай жуулчны бааз, Топ турс Монголиа ХХК, Нью жуулчин турс ХХК, Монголий вояж ХХК, UB INN зочид буудал, Жэнко тур бюро ХХК, Ашихай ХХК, Зайсан гейт зочид буудал, Далай ээж жуулчны бааз, Цэцэг зочид буудал, UB SUITES зочид буудал, Тэнгэр трэвел ХХК, Чингисийн гурван нуур жуулчны бааз, Гранд тур ХХК, Баянгол зочид буудал…

Зохион байгуулагч: Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг

There is no gallery selected or the gallery was deleted.